handartstudio

Зорилго

2011 оны 04-р сарын 05 Нийтэлсэн tuyanaa

Та эдгээр 6 дүрмийг баримталж чадвал ирж буй жилд та бусдад танигдаж, илүү үр бүтээлтэй байх болно
Зорилгоо биелүүлэх эцсийн хугацааг тогтоо. Зохион байгуулалттай байж сурах анхны алхам бол зорилго тавих. Таны ажил, дасгалын хуваарь, гэр бүл. Та яг юу хийх хэрэгтэй байгаагаа товчхон бичиж тэмдэглээд энэхүү зорилгодоо хүрэх эцсийн хугацааг тогтоогоорой. Эцсийн хугацааг аль болох тодорхой тавих хэрэгтэй, жишээлбэл 2 дугаар сарын 10, 7 сарын 7-нд гэх мэт.
Жижиг зорилгуудтай бол. Зорилгоо жижиг хэсгүүдэд хуваа. Тухайлбал байрныхаа бүх зохион байгуулалтыг өөрчлөх зорилготой байгаа бол тодорхой хугацаанд нэг өрөөг сонгож аваад үүн дээрээ ажиллах хэрэгтэй. Ажлынхаа бүх шүүгээг цэгцлэх гэж байгаа бол нэг шургуулганаас эхлэх гэх мэт. Жижиг хэсгүүдийг гүйцэлдүүлэхэд илүү хялбар байдаг.
Өөрийгөө урамшуулах. Та биелүүлсэн зорилго бүрийнхээ тоогоор өөрийгөө урамшуулж байгаарай. Энэ нь таныг урам зоригийг хөглөж зорилгодоо биелүүлэхэд тань туслах болно.
Дэмжигч багийг ашиглах. Та өөрийнхөө зорилгын тухай гэр бүл, найз нартаа дуулгаарай. Тэдний дэмжлэгийг хүс. Мөн тэднээс зорилгыг чинь сануулж байхыг хүсээрэй.
Жижиг алдаан дээр инээж сур. Ямар ч ажлыг маш амархан, хөнгөн бүтнэ гэж бүү тооцоол. Таныг ямар нэг зүйлийг сайжруулах гэж оролдох үед чинь зам дээр заавал нэг саад гарч таарна. Харин энэ үед битгий бууж өгөөрэй. Та тогтоосон хугацаандаа зорилгоо биелүүлж чадахгүйд хүрвэл хугацаагаа сунгаж болно. Бууж өгснөөс зам дээр буцаж гарах нь илүү чухал.
"Хийж чадна"гэдэгтээ үргэлж итгэлтэй бай. Хандлага бол бүх зүйл. Та бүтэлгүйтнэ гэж бодвол бүтэлгүйтэх л болно. Харин та амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол амжилт танд ирэх нь гарцаагүй. Хүмүүсийг урам зоригийг хөглөдөг лекцийн илтгэгч Зиг Зиглар "амжилтанд хүрэхийн тулд сөрөг муу бодлоосоо ангижирч, оюун санаагаа зорилгодоо чиглүүлэх хэрэгтэй" гэж үргэлж хэлдэг байна.


Мөнгөний тархи хадгалах

2011 оны 04-р сарын 04 Нийтэлсэн tuyanaa

Мөнгөний тархи хадгалах

АВШИГ ТОГТООХ САН

Мөнгө бол олон хүний гар дамжиж , хэл ам , янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн эерэг гэхээсээ сөрөг муу энергийг хадгалж байдаг тул Таны түрийвчийг сөрөг энергээр цэнэглэдэг байна . Мөн түрийвч нь мөнгийг байнга оруулж бас гаргаж байдгаараа мөнгөний хувьд тогтворгүй орчин юм.

Тиймээс Таны түрийвч мөнгөний тархи хадгалагдах орчин болж чаддаггүй . Мөнгөний тархийг түрийвчинд биш тусгайлан гарсан хишиг даллагын АВШИГ ТОГТООХ САН -д хадгалагдах учиртай.

Та өөрт орсон мөнгөний 2 хувийг авч АВШИГ ТОГТООХ САН -д хадгалахад Мөнгөний тархи буюу мөнгөний энергийн мэдээлэл /сая төгрөг бол сая төгрөгийн мэдээлэл / энэхүү хишиг даллагын тань санд үлдэх болно .

Жишээлбэл , Та сая төгрөгтэй болсон бол 20 мянган төгрөгийг мөнгөний тархи болгон авч үлдээн , үлдсэн 980 мянган төгрөгийг өдөрт нь үрсэн байж ч болох бөгөөд энэхүү мөнгөний тархинд 1 сая төгрөгийн мэдээлэл хадгалагдан үлдэж Та мөнгөөр тасрахгүй байх боломжтой .

Энэхүү АВШИГ ТОГТООХ САН-д хадгалж буй 2 хувийн мөнгө буюу тухайн мөнгөний тархинд зөвхөн өөрийн биеийн мэдээлэл хадгалагдах бөгөөд түрийвчинд байгаа шиг гадны сөрөг энерги шингэн үлдэж чаддаггүй байна .

Эрдэмт лам хуврагуудаас номын тэг ёсны дагуу аравнайлан шүншиглэсэн АВШИГ ТОГТООХ САН -г танд өргөн барьж байна .

Үнэ : 8000 ₮




beegi

2011 оны 03-р сарын 31 Нийтэлсэн tuyanaa

.

.

Зохиогчийн эрх 2011 handartstudio Загварыг Туяанаа